Түгээмэл асуулт хариулт

Taskuo үнэгүй юу?
Тийм. Зар тавих, ажил хайх, холбогдох бүгд үнэгүй. Зөвхөн "Баталгаат зар"-ын escrow үйлчилгээнд ажлын төлбөрийн 5% хураамж, мөн зараа онцлох Featured (5,000₮), Pro гишүүнчлэл (9,900₮/сар) гэсэн нэмэлт сонголтууд төлбөртэй. Нээлтийн урамшууллаар Featured одоогоор үнэгүй байгаа.
Escrow буюу баталгаат төлбөр гэж юу вэ?
Ажил олгогч "Баталгаат зар" тавихдаа ажлын хөлсийг урьдчилан Taskuo-д түгжүүлдэг. Мөнгө нь ажилтан ажлаа дуусгаж, ажил олгогч баталгаажуулсны дараа л ажилтанд шилждэг. Ингэснээр ажилтан "мөнгөө авч чадах болов уу", ажил олгогч "урьдчилж өгөөд хууртах болов уу" гэсэн айдас хоёулаа арилна.
Мөнгөө яаж авах вэ?
Баталгаат ажил дуусмагц төлбөр таны Taskuo хэтэвчинд 100% орно (хураамжийг ажил олгогч төлдөг). Профайл хэсгээс "Мөнгө гаргах" хүсэлт илгээхэд банкны данс руу тань шилжүүлнэ: энгийн горим үнэгүй (7 хоног тутам багцаар), шуурхай горим 1%-ийн хураамжтай. Энгийн зарын хувьд төлбөрөө ажил олгогчтой шууд тохирно.
Энгийн зар ба Баталгаат зарын ялгаа юу вэ?
Энгийн зар — үнэгүй, хоёр тал утсаар шууд холбогдож, төлбөрөө өөрсдөө тохирно. Баталгаат зар — төлбөр escrow-д хамгаалагдана, зар нь цэнхэр өнгөөр онцгойрч жагсаалтад дээгүүр гарна. Шинэ хэрэглэгчдэд энгийн зараас эхлэхийг зөвлөдөг ч үнэ өндөртэй ажилд Баталгаат зар илүү найдвартай.
Ажилтан хэрхэн сонгох вэ? Итгэж болох уу?
Хүсэлт илгээсэн хүн бүрийн профайл дээр дарж үнэлгээ, сэтгэгдэл, CV, хийсэн ажлын тоо, цол-ыг нь харж болно. Ажил бүрийн дараа хоёр тал бие биеэ үнэлдэг тул түүх нь ил тод. Мөн ✓ баталгаажсан тэмдэгтэй хэрэглэгчид имэйл/утасаа баталгаажуулсан байдаг.
Ажил муу хийгдвэл яах вэ?
Баталгаат зарын хувьд "Маргаан үүсгэх" товч дарахад escrow төлбөр царцаж, Taskuo-ийн баг хоёр талын нотолгоог (зураг, тайлбар) үзээд ажлын 3–5 өдөрт шийдвэрлэнэ. Ажил баталгаажтал мөнгө шилждэггүй тул та хамгаалагдсан.
Өдөрт хэдэн зар тавьж болох вэ?
Баталгаажуулалтаас хамаарна: имэйл баталгаажуулаагүй бол өдөрт 2, имэйл баталгаажуулсан бол 5, утас баталгаажуулсан бол 10, Pro гишүүн хязгааргүй. Имэйлээ баталгаажуулахад л ихэнх хэрэглэгчид хангалттай.
Цол гэж юу вэ? Яаж ахих вэ?
Амжилттай дуусгасан ажлын тоогоор цол ахина: 3 ажил — Ажилсаг, 10 ажил — Мэргэжилтэн, 25 ажил — Мастер. Цолтой хэрэглэгчийн зар жагсаалтад арай дээгүүр гарч, нэрний хажууд цолны тэмдэг харагдана — идэвхтэй ажиллах тусам илүү олон ажил ирнэ гэсэн үг.

Асуултын хариу олдсонгүй юу? info@taskuo.mn руу бичээрэй.

Taskuo эхлэх