Үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий зүйл

"Taskuo" (taskuo.mn, цаашид "Платформ") нь байгууллага, багуудад зориулсан ажлын менежментийн систем (таск удирдлага, хамтын самбар, багийн чат, сургалт, ирц гэх мэт) бөгөөд нэмэлтээр цагийн ажлын зар зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Платформыг ашигласнаар та энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

2. Багийн ажлын үйлчилгээ (Workspace)

  • Хэрэглэгч workspace (баг/компани) үүсгэж, гишүүдээ урьж, таск, самбар, сургалт, дүрэм журам, ирц зэргийг удирдана.
  • Өгөгдлийн эзэмшил: workspace-т оруулсан агуулга (таск, файл, сургалтын линк, дүрэм) нь тухайн байгууллага/эзэмшигчийн өмч бөгөөд зөвхөн гишүүдэд харагдана. Бид өгөгдлийг зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд ашиглана.
  • Эрх: эзэн гишүүдийн эрхийг (эзэн/гишүүн/зөвхөн харах) тохируулна. Гишүүнийг хасах, эзэмшлээ шилжүүлэх боломжтой.
  • Багцын үнэ: Үнэгүй / Team / Business багцууд байна. Төлбөрийн систем идэвхжсэн үед багцын нөхцөл, төлбөрийг тухай бүр тодорхойлж мэдэгдэнэ. Одоогийн байдлаар үнэ нь жишиг санал юм.
  • Хууль бус, бусдын эрх зөрчсөн, хортой агуулга байршуулахыг хориглоно.

3. Ирц ба цалингийн тооцоо

  • Ирц бүртгэлийг байгууллага өөрөө идэвхжүүлж, офисын IP болон/эсвэл GPS байршлаар баталгаажуулна. Байршлын мэдээллийг зөвхөн ажилтны зөвшөөрснөөр, ирц баталгаажуулах агшинд ашиглана (Нууцлалын бодлого-г үзнэ үү).
  • Taskuo нь ирц/цагийг бүртгэх хэрэгсэл болж, ажилласан цаг × цагийн хөлсөөр урьдчилсан тооцоо гаргаж өгнө. Эцсийн цалин, татвар, хууль зүйн үүрэг нь тухайн байгууллагын хариуцлага бөгөөд Taskuo цалин олгох, ажил олгогч-ажилтны хөдөлмөрийн харилцаанд тал болохгүй.

4. Хэрэглэгчийн бүртгэл

  • Та 18 нас хүрсэн байх ёстой.
  • Бүртгэл хийхдээ үнэн зөв мэдээлэл өгөх ёстой.
  • Нэг хүн зөвхөн нэг данстай байх ёстой.
  • Нууц үгээ нууцалж, өөр хүнд өгөхгүй.
  • Дансаа бусдад худалдах, түрээслэх хориотой.

5. Зар тавих дүрэм

  • Зар нь үнэн, тодорхой, бодит ажлыг илэрхийлэх ёстой.
  • Хууль бус ажил (мансууруулах бодис, бэлгийн үйлчилгээ г.м.) тавихыг хатуу хориглоно.
  • Бусдын эрх, нэр төрд халдсан агуулга нэмэхгүй.
  • Зар бүрт зөвхөн өөрийн утасны дугаар оруулна.
  • Шуудангийн залилан, MLM-ийг хориглоно.
  • Зар тавих өдрийн хязгаар нь баталгаажуулалтын төлвөөс хамаарна:
    • Email баталгаажаагүй: өдөрт 2 зар
    • Email баталгаажсан: өдөрт 5 зар
    • Утас баталгаажсан (✓ Verified): өдөрт 10 зар
    • Pro гишүүн (9,900₮/сар): хязгааргүй

6. Хариуцлага

Taskuo нь ажил олгогч ба гүйцэтгэгчийг холбож, Баталгаат зар-ын хувьд төлбөрийг escrow-оор хамгаалан зуучлах платформ юм. Бид:

  • Хэлэлцээрийн шууд оролцоо хийхгүй;
  • Ажлын чанар, гүйцэтгэлд шууд хариуцлага хүлээхгүй;
  • Баталгаат зарын хувьд escrow төлбөрийг барьж, доорх Escrow хэсэгт заасны дагуу маргаанд зуучилна;
  • Энгийн (үнэгүй) зарын хувьд төлбөр тооцоонд оролцохгүй — тал хоорондоо шууд тохирно.

Гэхдээ хууль бус үйлдэл илэрвэл хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллана.

7. Төлбөр, Escrow ба буцаан олголт

Taskuo нь Энгийн зар (үнэгүй, шууд холбогдох) ба Баталгаат зар (escrow төлбөртэй) гэсэн хоёр горимтой.

7.1. Escrow (баталгаат төлбөр)

  • Ажил олгогч Баталгаат зар тавихдаа ажлын төлбөр дээр 5% үйлчилгээний хураамж нэмсэн нийт дүнг хэтэвчнээсээ escrow-д урьдчилан түгжинэ.
  • Түгжсэн төлбөр нь Taskuo-ийн эскроу дансанд хадгалагдана. Ажил олгогч "Баталгаажуулах" товч дарж ажлыг хүлээн авсны дараа л төлбөр гүйцэтгэгчид шилжинэ.
  • Хэтэвч цэнэглэх төлбөрийг byl.mn төлбөрийн системээр дамжуулан хийнэ.

7.2. Үйлчилгээний хураамж

  • Баталгаат зар бүрт ажлын төлбөрийн 5%-тай тэнцэх үйлчилгээний хураамж авна. Энэ нь эскроу, зуучлал, маргаан шийдвэрлэлтийн зардлыг хамардаг.
  • Ажил амжилттай дууссан тохиолдолд үйлчилгээний хураамж буцаагдахгүй.
  • "Онцлох" зар (Онцлох 3,000₮ / Яаралтай 5,000₮ / Яг одоо 10,000₮), "Pro" гишүүнчлэл (9,900₮/сар) зэрэг нэмэлт үйлчилгээний төлбөр буцаагдахгүй.

7.3. Буцаан олголт

  • Ажил эхлээгүй буюу гүйцэтгэгч хүсэлтийг хараахан хүлээж аваагүй үед ажил олгогч зараа цуцалж, түгжсэн үндсэн төлбөрөө хэтэвчиндээ буцаан авч болно.
  • Ажил эхэлсэн (гүйцэтгэгч зөвшөөрөгдсөн) дараа буцаан олголтыг зөвхөн 7.4-т заасан маргааны журмаар шийднэ.
  • Хэтэвч дэх үлдэгдлийг хэрэглэгч "Мөнгө татах" хүсэлтээр өөрийн банкны данс руу татаж авна. Татах хүсэлтийг ажлын 1–3 өдрийн дотор шийдвэрлэнэ.

7.4. Маргаан шийдвэрлэх

  • Ажил олгогч эсвэл гүйцэтгэгч ажлын гүйцэтгэлтэй санал зөрвөл "Маргаан үүсгэх" товчоор Taskuo-д хандана. Энэ үед escrow төлбөр царцаана.
  • Хоёр тал нотлох баримт (зураг, чат, тайлбар) ирүүлнэ. Taskuo хоёр талын мэдээлэлд үндэслэн ажлын 3–5 өдрийн дотор шийдвэр гаргана.
  • Шийдвэрийн дагуу escrow төлбөрийг гүйцэтгэгчид шилжүүлэх, ажил олгогчид буцаах, эсвэл хэсэгчлэн хуваарилж болно. Taskuo-ийн шийдвэр эцсийнх байна.
  • Санаатай хуурамч маргаан үүсгэсэн тал нь данс хаагдах хүртэл хариуцлага хүлээнэ.

8. Зар онцлох (Boost) үйлчилгээ

Зараа дээд талд гаргах 3 түвшний нэмэлт үйлчилгээ: Онцлох — 3,000₮ (3 хоног), Яаралтай — 5,000₮ (3 хоног, улбар өнгөөр ялгарна), Яг одоо — 10,000₮ (24 цаг, хамгийн дээд байрлал). Хэрэглэгч өөрийн хэтэвчээс төлнө. Буцаалт хийгдэхгүй.

9. Нөхцөл зөрчсөн тохиолдолд

Дараах тохиолдолд Taskuo нь хэрэглэгчийн данс, зарыг ямар нэг урьдчилсан мэдэгдэлгүй хаах эрхтэй:

  • Хууль бус үйлдэл;
  • Хууран мэхлэх (scam) санаатай зар;
  • Олон удаа гомдол ирсэн;
  • Бусдын дансыг хууль бусаар хэрэглэсэн;
  • Дансан дахь үлдэгдлийг хууль бусаар нэмэгдүүлсэн.

10. Хэрэглэгчийн оюуны өмч

Та зар, зураг, текстийг өөрөө тавьсан тохиолдолд Taskuo нь түүнийг платформ дотор харуулах эрхтэй болно. Та өөрийн зурагт хэн нэгний эрхийг зөрчөөгүй гэдгийг баталгаажуулна.

11. Нөхцөлийн өөрчлөлт

Taskuo нь энэхүү нөхцөлийг үе үе шинэчилж болно. Шинэчлэлийн дараа платформыг үргэлжлүүлэн ашигласнаар та шинэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

12. Холбоо барих

Асуух зүйл байвал: support.taskuo@gmail.com